Баримтлах зарчим
“Айсмарк” ХХК нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хамтын үнэ цэнийг бүтээх зорилгоор тогтвортой ажлын байрыг бий болгох, үр дүнтэй сургалт хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ирээдүйн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахыг зорьдог. Тиймдээ ч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хариуцлага болон хамтын ажиллагааг үе шаттайгаар дэмжиж, өдөр тутмын үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна.