Айсмаркийн түүх
Зах зээлийн шилжилтийн үеэр буюу 1996 онд 25 ажилтантайгаар торхтой сүүн Бамбар зайрмагийг үйлдвэрлэж, амтат бүтээгдэхүүний зах зээлд хөл тавьсан “Айсмарк” компани нь өдгөө уламжлалт үнэт түүхий эдийг орчин үеийн технологитой нягт уялдуулж өндөр чанартай, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж буй. Өдгөө бид 20 гаруй нэр төрлийн нийт 100 гаруй зайрмагийг үйлдвэрлэж, 10 мянга гаруй харилцагчтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарч ажилладаг. Манай компани дотоодын үйлдвэрлэлийн 90%, зайрмагийн зах зээлийн 70%-ийг дангаар эзэлж технологийн дэвшил, чанарын баталгаанд онцгой анхаарч, үр дүнтэй нийгмийн хариуцлагын хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьдог билээ. Монгол орны сэргээгдэх байгалийн түүхий эд болох аньс, нэрс, чацаргана болон сүү сүүн бүтээгдэхүүнийг 10 аймаг, 30 сумын 2000 гаруй малчид, 500 гаруй тариаланчдаас баталгаатай, гарал үүсэл тодорхой түүхий эдийг худалдан авч тогтмол ажлын байрыг бий болгосноор нийгмийн хариуцлагын чиглэлд онцгой ахиц гаргажээ. Улмаар жилд бид ойролцоогоор 100 сая хүртэлх зайрмагийг үйлдвэрлэж 500 гаруй тогтмол ажлын байрыг бий болгож байна. “Айсмарк” ХХК нь байгалийн баялаг, уламжлалт үнэт зүйлсийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан, өндөр чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээс гадна, нийгмийн тогтвортой байдлыг дэмжих, Монгол орны өв соёл, уламжлалт амтыг дэлхийд сурталчлахыг нэн тэргүүний зорилтоо болгон алхам алхмаар урагшилж байна.
Алсын хараа
Дэлхийд өрсөлдөнө
Эрхэм зорилго
Монголын хэрэглэгчдэд чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг хүнд ээлтэй орчинд бүтээмж өндөртэйгээр үйлдвэрлэх.
Уриа
Аз жаргалын амт