ICEMARK

Тоонот рекордс 5 жилийн ойд ирсэн хүн бүр амтат зайрмаг үнэгүй.

2023-11-23

Тоонот рекордс 5 жилийн ойд ирсэн хүн бүр амтат зайрмаг үнэгүй. - ICEMARK

 “Тоонот” рекордс нь байгуулагдсан цагаасаа эхлэн рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч, залуусыг байлдан дагуулсаар ирсэн. Тэд таван жилийн хугацаанд өөрсдийн артистуудын хамтарсан VOLUME 1, 2, 3 цомог, Desant ft KA-Money Moves болон O.Z-Чам руу нэртэй цомгууд гаргасан бөгөөд Desant, O.Z, Thunderz болон “Тоонот” рекордсын тоглолтуудыг жил бүр үзэгч, сонсогчдодоо хүргэж байсан.

Айсмарк компани Тоонот рекордостой сүүлийн хоёр жилийн хугацаанд хамтран ажиллахдаа Монгол улсын 21 аймгаар хамтдаа аялж “21 аймаг 21 саятан” хөтөлбөрийг хамтран амжилттай зохион байгуулсан юм.

Харин энэ удаа “TOONOT 5th anniversary” тоглолтоор Айсмарк компани үзэгч фенүүдэд нь зориулж хүрэлцэн ирсэн хүн бүрд амтат зайрмагаа үнэгүй өгөх бэлгийг бэлдлээ.

Бусад блог

Цэс

loader